ITPEC

3

Дуу хөгжим

Миний блогын дуу хөгжмийн хэсэгт тавтай морил.

2013-07-29

Ажил хэрэгч хүний амжилтанд хүрэх 3-н арга барил

      Бизнес гэдэг агуу том тулалдааны талбарт хэн ухаантай, чадалтай, хэн бусдаас хурдтай байна тэр л ялагч болдог. Хэрэв та өөрийгөө ажил хэрэгч хүн болсон гэж бодож байгаа бол дараахь 3-н аргыг хэрэгжүүлснээр таны өмнө амжилт, алдар нэр мэхийн ёслох болно.
Эдгээр нь “ Өөрийгөө хөгжүүл- Өнөөдрөөрөө амьдар – Өөрөөр сэтгэ ” хэмээх 3-н арга юм.  
      
1. Өөрийгөө хөгжүүл 
      Зарим хүмүүс зөвхөн их сургууль их сургууль төгсөөд л сурч боллоо гэж боддог байх. Гэтэл таны ажиллаж буй байгууллага бол нэгэн том механизм бөгөөд та бол түүнийг ажиллуулагч араануудын нэг юм. Араа эргэж л байх ёстой. Хэрэв тэр тосгүй бол эргэхээ больж зэвэрч гацна. Тэгээд л түүнийг авч хаяад өөр араагаар солино. Харин тэр тос нь хөгжил юм. Өөрийгөө хөгжүүлснээр та бусадтайгаа эн зэрэгцэн алхаж чадна. Бүр илүү гарч түрүүлж ч чадна. Энд би танд өөрийгөө хөгжүүлэх 30 хоногийн төлөвлөгөөг санал болгоё. Хөгжихийн тулд зөвхөн ширээний ард суугаад ном унших биш буруу зуршлуудаа хаяхаас эхлээд амьдарлынхаа бүхий л хэсэгт анхаарлаа хандуулж төлөвлөгөөтэй байж сурах нь өдөр өдрөөр хэмжигдэх хөгжил юм. Та A; B; C; D; E гэсэн 5-н төлөвлөгөөнөөс 30 хоногийн дотор тус бүрээс дор хаяад 2-ийг биелүүлж чадвал таны ажил амьдралд эерэг чиглэлд өөрчлөлт гарна гэдэгт итгээрэй. 30 хоногийн хөгжлийн 5-н төлөвлөгөө (Яг өнөөдрөөс эхлээд ……….ий өдрийг хүртэл) 
 “А” төлөвлөгөө: Энэ зуршлуудаа орхино 
      1. Ажлаа хойш тавьдгаа 
      2. Өөдрөг биш хүмүүстэй уулздагаа 
      3. Өдөрт нэг цагаас илүү зурагт үздэгээ 
      4. Худал үнэн хов жив хөөцөлдөхөө 
 “B” төлөвлөгөө: Энэ зуршлуудыг хэвшүүлнэ 
      1. Өглөө бүр гадаад үзэмжээ анхаарах цаг өөртөө заавал гаргана 
      2. Дараагийн өдөр хийх ажлаа оройдоо төлөвлөж хэвшинэ 
      3. Боломж гарах бүрд хүмүүсийг сайшаана 
“C” төлөвлөгөө: Ажил дээрээ хэрэгтэй зүйлийг хийнэ 
      1. Хамт ажиллагсдаа илүү хөгжүүлэх өөрийн шинэ санааг даргадаа хэлнэ 
      2. Байгууллагынхаа тухай илүү ихийг мэддэг болно 
      3. Ажлаа илүү сонирхолтойгоор хийж болох 3-н шинэ санаа олно 
“D” төлөвлөгөө: Гэр бүлдээ зориулж эдгээрийг хийнэ 
      1. Жижиг зүйл дээр ч ханийхаа хийснийг магтана 
      2. 7 хоногт нэг удаа гэрийхэнтэйгээ ямар нэг онцгой зүйл хийнэ 
      3. Өдөрт нэг цагийг бүтнээр нь гэр бүлдээ зарцуулна 
“E” төлөвлөгөө: Оюунаа дараахь зүйлээр хөгжүүлэхийг хичээнэ
      1. 7 хоногт хоёр цаг мэргэжлийн сэтгүүл уншина 
      2. Өөрийгөө хөгжүүлэх номуудыг уншина 
      3. 3-н шинэ найзтай болно 
      4. Өдөрт хагас цагийг чимээгүй, юу ч саад болохгүй орчинд хийсэн ажлаа эргэцүүлдэг болно.
 Гол нь та яг одоо л эхлэх нь чухал шүү. Учир нь цаг хугацаа таныг хүлээхгүй. Харин дараагийн 30 хоногт та өөртөө илүү итгэлтэй, сэтгэх хүрээгээ тэлсэн , илүү хүчтэй болсон байна. Хөгжил дэвшилд итгэж зөвхөн урагш тэмүүл, тэгж чадвал та хошуучилна. Амьдрал гэдэг өчүүхэн байхын аргагүй богинохон. Урагшаа ажил хэрэгч залуу минь! Урагшаа ажил хэрэгч бүсгүй минь! 

2. Өнөөдрөөрөө амьдар 
       Ихэнх хүмүүс өнгөрсөн үеийнхээ алдаа дутагдал харамсан, эсвэл ирээдүйд яачих бол хэмээн санаа зовж амьдардаг. Тэгсээр байгаад амьдралд ганцхан олдох тэр өдрөө дэмий шахуу үр бүтээлгүй өнгөрөөдөг. Та урьд нь алдсан байж болно, тэгээд юу гэж ? дахиад давтахгүй л байвал боллоо шүү дээ, ямар ч ид шид байгаад өнгөрснийг буцааж чадахгүй. Харин та одоо цагтаа амьдарснаар ямар ч шидтэнээс илүүтэйгээр өөрийн ирээдүйг өөрчилж чадна. Яг одоо та ямар ажил хийж байна, албаны захиа бичиж байна уу? Хамтрагчтайгаа хоолонд орж байна уу? чухал баримт уншиж байна уу? Тэгвэл түүндээ л хамаг анхаарлаа хандуулж сур. Захиагаа хичээнгүйлэн бич, хоолоо амтархан ид, энэ эссэг уншиж байхдаа ч анхааралтай унш. Өөрөөр хэлбэл бодлоо ийш тийш “тэнэхээс ” сэргийл. Захиагаа бичиж байхдаа өглөө эхнэртэйгээ хэрэлдээд дийлдсэнээ бодоод уурлаж бичвэл бичсэн захиа чинь захиа биш болно гэдгийг санаарай. Мөн тухайн цагт хийчихэж болох зүйлийг “залхуурал ” хэмээгч зүйлээс болж маргааш гэж хойшлуулах тохиолдол олон байдаг. Энэ л ажил хэрэгч хүний гол хурд сааруулагч бөгөөд 1 удаа “маргааш” гэснээс болж “маргааш” хийх байсан ажил чинь хойшлогдож дахиад л “маргааш” гэж хойшлуулах хэрэгтэй болно. Тэгсээр байгаад нэг л мэдэхэд уул овоо шиг их ажилд дарагдана шүүдээ. Нэг өнөөдөр хоёр маргааштай тэнцэнэ гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Нэг өдөр суга үсрээд л амжилтанд хүрсэн хэн ч байдаггүй, харин алдсан ч шантралгүй өдөр бүр хичээж тууштай байгаад амжилтанд хүрсэн олон хүнийг бид мэднэ. Тиймээс та өдөр бүрийн ажлаа чин сэтгэлээсээ анхаарлаа хандуулж хийвэл амжилтанд хүрэх бас нэг гарц гэдгийг битгий мартаарай. 

 3. Өөрөөр сэтгэ 
      Сэтгэхүй гэдэг гарт баригдаж нүдэнд үзэгдэхгүй үгээр хэлэхийн аргагүй агуу зүйл юм. Амжилтанд хүрсэн олон хүмүүс бусдаас сэтгэхүйгээрээ л ялгаатай байдаг. Тэд илүү өргөн цар хүрээтэй бөгөөд хурдтай сэтгэдэг. Тэд бусдаас өөрөөр сэтгэдэг. Бусдаас өөрөөр сэтгэх нэгэн жишээг та бүхэнд сонирхуулья. Америкийн нэгэн сойзны компаний захирлын ширээн дээр “Надад сайхан үг хэл, эсвэл юу ч бүү хэл ” гэсэн мэргэн үгийг жаазанд хийж зочны суудалруу харуулан тавьсан байдаг байна. Харин жаазны нөгөө талд буюу өөрийх нь талаас харвал “Тэдэнд сайхан үг хэл, эсвэл юу ч бүү хэл ” гэсэн байдаг аж. Үүний ачаар би бусад дарга нарыг бодвол хамаагүй бага уурладаг хэмээн тэр инээмсэглэн ярьж байжээ. Энэ бол өөрийн болон бусдын өөдрөг сэтгэлгээг дэмжих ухаалаг арга юм. Та ч гэсэн энэ аргыг туршаад үзээрэй  Бодол санааныхаа цар хүрээг тэлэхийн тулд тод томруун эерэг сэтгэгдэл төрүүлэх үг хэллэг хэрэглэх хэрэгтэй. Одоо зөвхөн байгааг биш өөр илүү юу байхыг олж харж чадаж байгаа эсэх тань л бусдаас давуу болохыг харуулж чадна, бусдын амыг нь ангайтал өөрийхөө хэлэх гэснийг зоригтой хэлж сурах хэрэгтэй (гэхдээ эерэг сэтгэгдэл төрүүлэхээр шүү ). Борви нь чичирсэн хүний үйл ажил босгсоны хөндлөнгөөс цааш хэтэрдэггүй гэсэн мэргэн үг байдаг, тиймээс яг одоо л хөдөл. Бусдаас илүү сэтгэж амьдалд илүү идэвхитэй байж бусдаас илүү амжилтанд хүрэх тэр цагт тэд танаас “Чи яагаад биднээс ийм онцгой юм бэ? ” гэж асуух болно. Хариулт нь: Өөрөөр сэтгэ. Ирээдүй гэдэг асуулт Алхам бүр нь хариулт Алдаж онох нь дүн Амьдрал өөрөө шалгалт гэж үг байдаг. Тэгэхээр асуултандаа хэрхэн хариулж, ямар дүн авч,шалгалтаа хэр сайн өгөх нь 100% танаас өөрөөс тань шалтгаална гэсэн үг . Сайн сайхан амьдарлыг хүсдэг хүмүүс олон. Гэвч зөвхөн хүсч мөрөөдөхөөс хэтэрдэгүй хүмүүс нь хүсэл мөрөөдлөө биелүүлэх гэж чармайдаг хүмүүсээс илүү олон байдаг нь нууц биш. Өөрийгөө хөгжүүл- Өнөөдрөөрөө амьдар – Өөрөөр сэтгэ ” хэмээх 3-н аргыг үнэхээр цогцоор нь хэрэгжүүлж чадвал та амжилтанд хүрнэ гэдэгт итгэ. Гол нь бүх зүйл таны өөрийн хичээл зүтгэл, тэвчээрээс шалтгаална. Амжилт таны гарт, аз жаргалтай ирээдүй таны өмнө байна, ажил хэрэгч залуу минь, ажил хэрэгч бүсгүй минь та бүхнийг чадна. 

эх сурвалж: http://biznetwork.mn/topic/show/6700/1