ITPEC

3

Дуу хөгжим

Миний блогын дуу хөгжмийн хэсэгт тавтай морил.

2011-04-04

Аз жаргал гуйлгачин шиг үүдийг чинь тогшвол



Аз жаргалыг дараа ир гэж бүү буцаа
Анхны яргуй цасан доороос ургадаг шиг
Аадар бороо дээд тэнгэрээс асгардаг шиг
Аз жаргалын элч цаг цагтаа ирдэг юм
Хойтон жилийн наадамд өмсөхөөр хадгалсан
Хоргой эмжээртэй дээл биш ээ аз жаргал
Бороо сүлсэн нарны гэрэл
Солонго болон нумалдаг шиг
Бодол ариуссан насны жаргал
Хайр болон эвэлдэг юм
Зузаан янаг сэтгэл үүрдийн үүрдийг хүслээ ч
Зуурдын энэхэн хорвоогийн зураг төөрөг хатуу
Арзыг хорз болтол нь нэрж болохоос бус
Аз жаргалыг дараа эдэлнээ гэж хадгалж болдоггүй юм
Аз жаргалыг дараа эдэлнээ гэж өөрийгөө бүү хуур
Ачит ээжийгээ дараа жаргаанаа гэж өдөр хоногийг бүү хуур
Аугаа эх орноо дараа мандуулна гэж өстөндөө бүү хуурт
Алаг  үрээ дараа ир гэж үрийн заяаг бүү хуур
Аз жаргал гуйлгачин шиг үүдийг чинь тогшвол бүү хөө
Агшин хором бүхэн эргэж ирдэггүйг бүү умарт
Ариухан сэтгэлийн үнэн үгээ бүү хадгал
Аяндаа минийх л юм чинь гэж намайгаа бүү шаналга
Шаглаж дуусаагүй үлдсэн торгон дээл шиг
Шаналалд идэгдсэн гундуу заяа үлддэг юм
Шатаж дуусаагүй унтарсан гал шиг
Санасаар яваад өнгөрсөн дутуу амьдрал үлддэг юм
Алтан дөрөө уяан дээр хангинахад
Аянчин хорвоогийн морийг тосож ав
Аяар аяар хаалгыг чинь тогших аз жаргалыг бүү буцаа
Аз жаргал гуйлгачин шиг үүдийг чинь тогшвол бүү хөө