2011-08-17

Миний хоёр эрдэнэ - Болд


Даарахад минь сэтгэл нь жиндэх юм
Өвдөхөд минь дагаад зовох юм
Бүлээцэхэд минь одоо л тайвшрах юм
Эдгэхэд минь дагаад хөөрөх юм


Миний ээж хүүгийнхээ
Бодол дотор минь үргэлж залуухан
Миний ээж хүүгийнхээ
Хайр нь дотор минь хайрлагдана

Ухаанд минь үг нь сургаал юм
Уруудахад минь харц нь зэмлэл юм
Давахад минь уухай нь омогшил юм
Баярлахад минь дуугай л үнэрлэх юм

Миний аав хүүгийнхээ
Цээжин дотор минь сүмбэр уулс юм
Миний аав хүүгийнхээ
Хүндлэл дотор минь хайрлагдана

Алтан нарны гэрлийг
Алганыхаа хонхорт тоссон
Амьдралын мөнхийн рашаан гэж
Амсуулж өсгөсөн ээж минь та

Мөнгөн сартай үдшээр
Айдас үргээсэн аавын үг
Амьдралын зөөлөн хатууг
Үлгэр болгож хэлж өсгөсөн аав минь та

Нөмөрт нь суухад амгалан юм
Дэргэдээс нь би холыг зорих юм
Зүүдэлэхэд минь зөнгөөрөө мэдрэх юм
Амьдралд минь сүүгээ өргөн ерөөх юм

Миний аав хүүгийнхээ
Хүн байхын эрдэнэ юм
Миний ээж хүүгийнхээ
Хайр байхын эхлэл юм
Хүн байхын эрдэнэ юм



Татах...

0 comments:

Post a Comment