2011-08-15

Харамчийнхны дууль - Д.Цоодол



Айхавтар, гар чангатай ах дvv хоёр байлаа
Адлаж, хvмvvс тэднийг Харамчийнхан гэдэг байлаа
Сансар эмгэдийн бэлийг хонь нь бvрхэж
Сарваа цуцахын хөндийгөөр адуу нь багтаж ядаж
Харамчийнхны дууль
Vе дамжсан баян харамчийнхны хот айл
Vvл мэт нэвсийцгээн аж төрдөг байлаа
Гэм нь тэднээс бvтэн дээлтэй нь ховор
Гэр бvрээс сайтай өвөлжлөө гэвэл худлаа
Арван чимэгтэй эмээл, сайн морь эрчvvд нь эдлэхгvй
Амаа мэдэхгvй vрээтэй бөг бөг шогшицгооно
Хvvхнvvд нь дээлээ гурван наадмаар солихгvй
Хvvхдvvд нь цас ортол гутлын бараа харахгvй
Хониндоо барагтай бол хvрэхгvй, зээр гөрөөсхөн эргvvлж
Холоос гийчин ирвэл хоормог тарагхан дөхvvлцгээнэ
Ганц хайрцаг шvдэнз хажуу айл нь гуйхад
"Гал гаргадаггvй өдөрөө" гээд халгаахгvй буцаачихна
Хавийн улс амьтан хөх инээдээ барж
Харамч муугийн vлгэр, vгийн хачир болгоно
Тэр л янзаар он жилvvд өнгөрсөөр
Тэртээ жил гэнэтхэн дайн гарав
Халх гол уруу агт туух юм болж
Хамгийн овоо гэснийгээ Бvрэнгийнхэн хөтөлж ирцгээв
Харамчийнхан л яадаг бол, гар тэнийхгvй дээ! гэж
Хар амлацгаасан улс гайхаж гvйцэв
Суналзсан уургаа барьсаар мань Харамчийнхан
Сумын төв дээр адуугаа багширтал хурааж ирлээ
Буруу зөвгvй номхон аль хурдан хурцыгаа
Бузар дайсныг намнах баатрын хvлэг бол гэж өгцгөөлөө
Агт хөдлөөд хэдхэн хонотол
Ах дvv хоёр харамч хоёулаа цэрэгт мордсон юм
Хошуу нутагтаа алдартай харамч эцэг нь
Хоёр хvvгээ амьтнаас тvрvvн цэрэгт өгсөн юм
Цурамхийлгvй хvлээх ээж нь хоёр хvvгээ харамласангvй
Цурхиртал уйлах гэргий нь ханиа харамласангvй ээ
Цуутай харамчийнхан юугаа ч харамласангvй
Бvрээн дуунаар нөхдөө давших цагт
Бvгдийн тvрvvнд хоёр харамч явсан гэдэг
"Сумаа харамлаж байж энэ хоёр сvйд болно доо" гэж
Суман, салааныхан нь дооглож vлдсэн гэдэг юм
Унахын учиргvй уул шиг хоёр сайхан хархvv
Ургахын улаан нарнаар хоёулаа унасан гэдэг юм
Хамгийн хvнд мєчид Эх орон танаасаа
Харамчийнхан амиа бас харамласангvй ээ



Татах...

0 comments:

Post a Comment