Зорилго: МТ-ийн мэргэжилтнүүдийн ур чадварын төвшинг тодорхойлж, сертификатжуулан олон улсын стандартыг хангасан боловсон хүчин ажиллуулах, тэдний хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, мэргэжилтнүүдийн ур чадварыг дэлхийн хөгжилтэй зэрэгцэн дээшлүүлэн олон төвшинд хүргэх, улмаар экспортод чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, монгол улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх боловсон хүчинг бэлдэх.
Хэрэгжүүлэгч: Засгийн газрын тохируулагч агентлаг болох Мэдээлэл, шуудан, харилцаа, холбоо технологийн газар (МШХХТГ), Мэдээллийн технологийн үндэсний парк (МТҮП), ITPEC хамтран өөрийн оронд 2005 оноос Азийн орнуудын мэдээллийн технологийн инженерийн жинхэнэ шалгалтыг явуулах эрхтэй болж мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн ур чадварын стандарт болон ур чадварыг үнэлэх олон улсын шалгалтын системийг явуулж байна.
Харилцан ур чадвараа хүлээн зөвшөөрсөн улсууд: Мэдээллийн технологийн инженерийн шалгалт (МТИШ) нь Япон улсын МТ-ийн шалгалтын систем дээр суурилдаг ба Азийн 12 оронд тус бүс нутагт нэгдсэн стандарттай болгох зорилготойгоор анх хэрэгжүүлж эхэлсэн. Эдгээр орнуудад Япон, Энэтхэг, Сингапур, БНСУ, Хятад, Монгол, Филиппин, Малайз, Вьетнам, Мьянмар, Тайван, Тайланд улсууд ордог ба 2005 оны 11-р сард МТ-ийн инженерийн ур чадварын стандартууд болон МТИШ-ыг нэвтрүүлэхэд хамтран ажиллах зорилгоор Азийн орнуудын мэдээллийн технологийн мэргэжилтний шалгалтын зөвлөл (ITPEC)-ийг байгуулсан. Шалгалтад амжилттай шалгуулсан албан хаагч, инженерийн ур чадвар ITPEC-н бүх гишүүн орнуудад нэгэн адил хүлээн зөвшөөрөгддөг.
Шалгалтын асуулт, ангилал, хэлбэр: Тест хэлбэрээр шалгалтыг авах бөгөөд өглөө ба үдээс хойш 2 хэсэгт хуваагдана. Өглөөний тест нь үндсэн мэдлэг, үдээс хойших нь тест мэдлэгээ практикт хэрэглэх ур чадварыг шалгана.
ITPEC-н бүх гишүүн орнуудад шалгалтыг нэг өдөр ижил боловсруулсан материалаар авч хөндлөнгийн өндөр нууцлалтай дүгнэж чаддаг.
Шалгалтын хугацаа, сургалт:
· Сургалтын бүртгэл: 2010 оны 09/03-10/01
· Сургалт: 2010 оны 10/04-10/22
· Шалгалтын бүртгэл: 2010 оны 09/08-10/15
· Шалгалт: 2010 оны 10-р сарын 31
Шалгалтын ач холбогдол, давуу тал:
Мэргэжилтнүүдийн хувьд:
Мэргэжлийн мэдлэг ур чадвараа хөгжүүлэх
Мэдлэг оюунаа олон улсын жишгээр үнэлүүлж ажилд орох
Гадаад аутсорсингоор захиалгат ажил гүйцэтгэх
Олон улсад мэргэжлээрээ ажиллах
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ур чадвар, оюуны баталгаатай болох.
Мэдээллийн технологийн ур чадвараараа олон улсад өрсөлдөх боломжтой болох.
Монгол хүний үнэ цэнэ үнэлэмжийг олон улсад дээшлүүлэх.
Компани, байгууллагуудын хувьд
Ажилтнуудынхаа мэдлэг, ур чадварыг олон улсын төвшинд хүргэх
Ажилтнуудын хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх
Гадаад аутсорсингоор захиалгат ажил гүйцэтгэх
Бизнесийн үйл ажиллагаагаа тэлэх боломжийг бий болгох.
Мэдлэгт суурилсан эдийн засгийн байгуулахад бодитой хувь нэмрээ оруулах
Монгол компаниудын үнэ цэнэ, үнэлэмжийг олон улсад дээшлүүлэх.
0 comments:
Post a Comment